7 хоногийн тойм: Орон нутаг
“Отгонтэнгэр хайрхан“-ыг тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт орших Отгонтэнгэр хайрхан уулын төрийн тахилгыг дөрвөн жил тутамд зохион байгуулахаар 1995 онд зарлиг гарган сэргээсэн. Цагдаагийн байгууллагаас энэ удаагийн тахилгыг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж буй энэ үед нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгү... [ дэлгэрэнгүй ]
Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ
Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж, бодит үр дүнд хүрээд байна. Аймгийн хэмжээнд 2017 оны тооллогоор 3,635 га, 2018-2025 онд 1,609.56 га буюу нийт 5,244.56 га талбай эвдэрсэн гэж бүртгэгдсэн бөгөөд нөхөн сэргээлтийн ажлын дийлэнхийг Ерөө, Хүдэр, Баянгол сумдад хэрэгжүүлжээ. 2020-2025 онд нийт 4,817.71 га талбайд техникийн болон био... [ дэлгэрэнгүй ]
Шүлхий өвчний улмаас Увсад наймдугаар сарын 1-нийг хүртэл баяр наадам зохиохыг хориглолоо
Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан Увс аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах олон нийтийг хамарсан арга хэмжээг наймдугаар сарын 01-нийг хүртэл зохион байгуулахыг хязгаарлалаа. -Овооны баяр, -Ургийн баяр, -Баяр наадам, -Хурдан морины уралдаан, -Бооцоот адуучин болон ... [ дэлгэрэнгүй ]
Х.Чойбалсангийн хөргийг санаачлан бүтээсэн Э.Анхбаярт 130 жилийн ойн медаль гардуулав
Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 12 байрны хананд Монгол улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн хөргийг өөрийн санаачлагаар зурсан аялагч Э.Анхбаярт талархал илэрхийлж, Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойн медаль гардуулжээ. Төслийг санаачлагч Э.Анхбаяр: Энэхүү бүтээл нь зөвхөн нэг зураг бус, харин Чойбалсан хотын нэрийг мөнхөлсөн түүхэн хүний дурсгалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, хотын өнгө үзэмжийг сайжруула... [ дэлгэрэнгүй ]
Ховд аймагт САТ-1 хэвшлийн шүлхий тархаж, 318 малыг устгалд оруулав
Ховд аймгийн Булган, Үенч суманд бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний тархалттай холбоотойгоор одоогийн байдлаар 318 малыг устгалд оруулжээ. Аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээлснээр зургаадугаар сарын 7-ны байдлаар өвчилсөн болон өвчний шинж тэмдэг илэрсэн малын тоо 411-д хүрсэн байна. Тодруулбал, Булган, Үенч сумын нийт найман голомтод 39 өрхийн малд өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Өвчний голомтыг хумих, халдварын... [ дэлгэрэнгүй ]
АТГ-т шалгагдаж буй Заамар сумын ЗД Б.Самбуугийн орлого 5 жилийн дотор ₮4,2 саяас ₮56 сая болж НЭМЭГДЖЭЭ
Төв аймгийн Заамар сумын засаг дарга Б.Самбуу нь 2025 онд сумын засаг даргаар томилогдож, өмнө нь нэр холбогдон шалгагдаж байсан хэргээ дахин үйлдсэн байж болзошгүй гэж үзэн АТГ-т шалгаж эхэлжээ. Түүний хувьд өмнө нь сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгож, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр АТГ-т шалгагдаж, шүүхээс хоёр жил нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж байжээ. Тодруулбал Б.Самбуу н... [ дэлгэрэнгүй ]
Баян-Өлгий аймагт Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн САТ1 шүлхий өвчин оношлогдлоо
Баян-Өлгий аймагт Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн САТ1 шүлхий өвчин оношлогдлоо. Урьд өмнө Африкт гардаг байсан энэ шүлхий Ойрхи Дорнод, Станы орнууд, Хятад, Орост гарах болсон тухай олон улсын байгууллагууд анхууруулж байсан ч бид дорвитой арга хэмжээ авахгүй байсаар ийнхүү ороод иржээ. Монгол Улс одоогийн байдлаар энэ төрлийн шүлхийд хийх вакцингүй байгаа юм байна. Манай улсын хувьд малын мах, түүхий эдийг экспор... [ дэлгэрэнгүй ]
ШУУРХАЙ: Баян-Өлгий аймаг хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлажээ
Баян-Өлгий аймагийн Алтай суманд малын халдварт өвчин батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагт шуурхай хуралдаж, хорио цээрийн хатуу дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Тус шийдвэрийн хүрээнд Өлгий – Бугат сум – Алтай сум чиглэлийн авто замын хөдөлгөөнийг бүрэн хааж, халдварын тархалтыг хумих зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоолоо. Аймгийн Онцгой комиссын ... [ дэлгэрэнгүй ]
Цас их орсон Увс аймгийн Түргэн суманд нялх хүүхэдтэй, жирэмсэн эмчийг дуудлагад явган явуулжээ
Цас их орсон Увс аймгийн Түргэн суманд нялх хүүхэдтэй, жирэмсэн эмчийг дуудлагад явган явуулсан байжээ. Энэ талаар тус сумын нэгэн иргэн цахим хуудаснаа "Суманд цас ороод явган битгий хэл машинтай явахад хүндрэлтэй байгаа үед дуудлагаар эмч явуулахдаа жирэмсэн, хүүхэд нь гар хөлийн өвчтэй байхад цүнх үүрүүлээд, хүүхдийн тэврүүлээд дуудлагад оч гээд явган явуулж байдаг. Нөгөө ёс зүй энэ тэр гээд байсан хаана байна.... [ дэлгэрэнгүй ]
Салхилж байсан хүүхдүүд рүү нохой дайрч, нэг хүүхэд хазуулсан байна
Хэнтий аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд салхилж байсан хүүхдүүд рүү нохой дайрч, нэг хүүхэд хазуулсан байна Хазуулсан хүүхдийн биед 4 соёо шигдсэн тул эмнэлгийн тусламж авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн нохой “хүзүүвчгүй, эзэн нь тодорхойгүй нохой байсан” аж. Сүүлийн үед аүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна. Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй б... [ дэлгэрэнгүй ]
Увс нуурын орчимд хориотой бүс тогтоолоо
Увс нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас нүүдлийн шувуудын үржлийн үе, үүр засах, өндөглөх хугацаанд тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Увс нуурын орчимд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хориотой бүс тогтоолоо. Жил бүр олон тооны нүүдлийн шувууд алс холын замыг туулан Увс нуурын бүсэд ирж амарч, үүрлэж, үр төлөө бойжуулдаг бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн экосистемийн тэнцвэрт байда... [ дэлгэрэнгүй ]
Баян-Өлгий аймаг хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг эрчимжүүлнэ
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Алтай Таван Богд болон бусад хилийн бүсэд зорчих иргэдийн нэвтрэх зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд Хилийн цэргийн 0165 дугаар ангид ажиллалаа. Өнгөрсөн 2025 онд аймгийн хэмжээнд нийт 4033 нэвтрэх зөвшөөрөл олгосноос 947-г нь “E-Mongolia” системээр цахимаар олгосон байна. Харин үлдсэн хэ... [ дэлгэрэнгүй ]
Швейцар улсын сайн дурын ажилтан Баян-Өлгий аймгийн МСҮТ-ийн сурагчдад зориулан сагсны талбай барьж өгчээ
Сургуулийн гадаад орчны өнгө төрх шинэчлэгдэж, сагсан бөмбөгийн шинэ талбайн нээлтээ хийжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн МСҮТ-д сүүлийн дөрвөн жил ажиллаж буй Уолтрауд Курт хувиасаа 50 сая төгрөгийг гарган, суралцагчидтай хамтран богино хугацаанд олон улсын стандартын шаардлага хангасан сагсан бөмбөгийн талбайг байгуулжээ. ... [ дэлгэрэнгүй ]
ЕБС-ийн 9-р ангийн сурагч охин бие засах нэрийдлээр 11-р ангийн сурагчийг дуудаж, зодсон хэрэг гарчээ
Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн есдүгээр ангийн сурагч охин бие засах нэрийдлээр арваннэгдүгээр ангийн сурагчийг дуудаж, улмаар зодсон хэрэг гарчээ. Энэ талаар иргэн Agii Agii цахим орчинд нийтэлжээ. ... [ дэлгэрэнгүй ]
Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “тээврийн хэрэгсэл жалга руу унасан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Шалгалтаар жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Prius” маркийн автомашин жолоодож яваад жалга руу орж, зорчиж явсан нэг хүн гэмтжээ. Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас жолооч ... [ дэлгэрэнгүй ]
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн хээрийн гурван түймрийг унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдрийн (2026.04.15) 15:30 цагийн байдлаар Сүхбаатар аймагт бүртгэгдсэн гурван хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал: Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм II багийн “Улаан хавцал" гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний 15:40 цагт гарсан хээрийн түймрийг 21:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Өлз... [ дэлгэрэнгүй ]
Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраажээ
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газар өнөөдөр (2026.04.09) 13:35 цагт гарсан хээрийн түймрийг 15:10 цагт цурамд оруулж, 16:00 цагт бүрэн унтраалаа. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газар 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 17:00 цагт бүрэн унтраалаа. Хэнтий аймг... [ дэлгэрэнгүй ]
ТОДРУУЛГА: Дорноговь аймагт замын хажуу руу осолдож, 3 иргэн амиа алдсан ослыг шалгаж байна
Улаанбаатар төмөр замын Чойр, Сүхбаатар өртөөний 3 ажилтан зам тээврийн ослоор амиа алдсан талаар өмнө бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад "Зам тээврийн осол гарч хүмүүс нас барсан” гэх дуудлага, мэдээллийг энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шалгахад Дорноговь аймгийн Сайншанд сумын VIII багийн нутагт "Toyota Sai" маркийн автомашин замын хажуу руу о... [ дэлгэрэнгүй ]
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн нээлтэд оролцлоо. Тэрээр Ерөнхий сайд байхдаа эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар 150 ортой эмнэлэг барих шийдвэр гарган, шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм. Цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажил удааширсан ч 2020 онд 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн 50 ортой эмнэлгийг, өчигдөр 28.... [ дэлгэрэнгүй ]
Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ мотоциклийг жолоодож яваад явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Мустанг маркийн мотоциклийг жолоодож яваад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна. Баян-Өлгий аймгийн засаг даргын А/797 тоот захирамжийн дагуу мотоциклийг 1... [ дэлгэрэнгүй ]
Дархан-Уул аймгийн 9-р сургуульд гал гарч, утаажилтын бүсээс 800 сурагчийг гаргажээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт гарч байна гэсэн дуудлага 08:25 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход сургуулийн 12х15 метрийн хэмжээтэй гал тогоонд уурын жигнүүр шатаж байсныг ажиллан унтрааж, гал тогоо хариуцсан ахлах мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн байна. Утаажилтын бүсээс 800 иргэнийг гаргажээ. ... [ дэлгэрэнгүй ]
Ховд аймагт менингоккоккт халдварын 2 тохиолдол бүртгэгдэж хязгаарлалт тогтоолоо
Ховд аймагт менингоккоккт халдварын 2 тохиолдол бүртгэгдэж хязгаарлалт тогтоолоо. Тодруулбал, 1-5 ангийг онлайн болгож, хязгаарлалт тогтоосон байна. Менингококкийн халдвар гарсантай холбогдуулан "ХЯЗГААРЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ" захирамж гаргасныг танилцуулж байна. Эргэн сануулахад, тус аймагт энэ сарын 12-нд цахилгаан менингитийн нэг тохиолдол бүртгэгдэж нас барсан билээ. ... [ дэлгэрэнгүй ]
Орхоны ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилогдсон Ш.Өлзийбаяр ₮230 саяын үнэлгээтэй 5 ГАЗАРТАЙ
Орхон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын томилгоо, сэлгээ эрхэм дарга нарын тааллаар хийгдэж хараахан дуусаагүй байна гэв. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Галсансайнхувьтыг Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ш.Өлзийбаяраар сэлгэн ажиллуулах тушаал гараж, өрөө болон албан тушаалаа сольж суужээ. Ш.Өлзийбаяр нь 2016-2025 онд Баян-Өндөр сумын ЗДТГ-... [ дэлгэрэнгүй ]
Говьсүмбэр аймагт сураггүй болсон 68 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн “Улаан-Ус” гэх газар малчин Н.Б (68 настай, эрэгтэй) нь гуравдугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба 17:30 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид болон Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн алба хаагчид шуурхай ажиллан, алга... [ дэлгэрэнгүй ]
Увс аймгийн Баруунтуруун суманд 7 настай хүү 2 настай, 6 сартай хоёр дүүгээ галаас аварчээ
7 настай хүү 2 настай, 6 сартай хоёр дүүгээ галаас аварчээ. Увс аймгийн Баруунтуруун суманд өнгөрсөн 2 дугаар сарын 5-ний өдөр айлын гэр шатаж, гэртээ байсан бага насны 3 хүүхэд галаас эсэн мэнд үлджээ. Тодруулбал, ээжийгээ усанд яваад ирэх хооронд цахилгааны массаас үүдэн гал гарах үед 7 настай хүү Маргад-Эрдэнэ 2 настай, 6 сартай 2 дүүгээ гэрээс гаргаж амжжээ. Гурван хүүхэдтэй залуу гэр бүл дүн өвлийн хүйтэнд орон... [ дэлгэрэнгүй ]
Осголтын байдалтай олдсон аав хүүгийн биеийн байдал ТОГТВОРТОЙ байна
Халхгол суманд гэр бүлийн гурван хүн төөрч, эхнэр нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өчигдрийн цасан шуурганаар Халх гол суманд малынхаа араас яваад төөрсөн гэр бүлийн аав, хүү хоёрыг өнөөдөр эсэн мэнд олсон байна. Харамсалтай нь ээж нь нас барсан байдалтай олдсон аж. Харин 11 настай хүүг аавынх нь хамт яаралтайгаар аймгийн төв рүү тээвэрлэж байна. Одоогоор тэдний биеийн байдал тогтвортой байгаа гэж БОЭ... [ дэлгэрэнгүй ]
Дорнод аймгийн Халхгол суманд гэрээсээ гараад сураггүй болсон 71 настай иргэний цогцсыг олжээ
Дорнод аймгийн Халхгол суманд гэрээсээ гараад сураггүй болсон 71 настай иргэний цогцсыг өнөөдөр олжээ Өнгөрсөн бямба гарагт болсон шуурганы үеэр малынхаа хашааг эргэхээр гараад сураггүй болоод байсан юм. ... [ дэлгэрэнгүй ]
Дорнод аймгийн Халхгол сум руу зорчих хөдөлгөөнийг хаах хугацааг сунгалаа
Энэ сарын 21-ний өдөр Халхгол сумын нутаг дэвсгэрт байгалийн гамшигт үзэгдэл болох хүчтэй цасан шуурга шуурч, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Шуурганы улмаас айл өрхийн хашаа, хороо, мал цасанд дарагдах, сум хоорондын болон орон нутгийн зам, гүвээ даваа хаагдсан нөхцөл байдалтай байна. Нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Чойбалсан хотоос Халхгол сум чиглэлийн орон нутгийн чанартай автозамын хө... [ дэлгэрэнгүй ]
Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг түр ХЯЗГААРЛАЖЭЭ
Цаг уурын байгууллагын мэдээллээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Халзан, Түмэнцогт, Түвшинширээ, Уулбаян сумдаар цас орж салхи 10-15м/с, түр зуур 19 м/с хүрч ширүүсэж цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна. “АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийн Сүхбаатар салбарын мэдээллээр Улаанбаатар хот чиглэлийн зам цасан шуурганы улмаас цасанд боогдсон зам даваа нээх ажиллагаа явагдаж байна. Иймд зам дава... [ дэлгэрэнгүй ]
Буянт сумын сурагчид уулын бэлээс өвс үүрч, зэрлэг амьтдад тавьж өгчээ
Эх орноо хайрлах сэтгэл, байгаль эхээ хамгаалах үйлсэд насны хязгаар үгүй гэдгийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын "Эко клуб"-ын сурагчид бодит үйлдлээрээ харуулж байна. Өвөлжилтийн хүндрэлтэй үед идэш тэжээлээр дутагдаж буй нутгийнхаа ховор амьтдад туслах зорилгоор сурагчид байгаль хамгаалагчидтай хамтран "Био техникийн арга хэмжээ" буюу өвс тэжээл тавих ажлыг зохион байгуулжээ. Тус суманд аргаль, янгир... [ дэлгэрэнгүй ]
