7 хоногийн тойм: Эрүүл мэнд
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
УГТЭ-ээс мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний долоо хоногийн аян зарлалаа
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ нь мэс засал болон амь насанд аюултай хүнд өвчний үед өвчтөний амь насыг хамгаалах, амин чухал эрхтний үйл ажиллагааг дэмжихэд чухал үүрэгтэй. Иймд тусламж, үйлчилгээний ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өвчтөний аюулгүй байдлын талаарх зөв мэдээллийг түгээх зорилгоор П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасг... [ дэлгэрэнгүй ]
УХТЭ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “СОС Медика Монголиа“ ХХК-тай хамтран ажиллана
СОС Медика Монголиа ХХК болон Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг эмнэлзүйн тусламж, үйлчилгээ, яаралтай тусламж, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт болон хамтарсан симпозиум зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн мэдлэг, туршлагаа харилцан солилцох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг,... [ дэлгэрэнгүй ]
УНТЭ эмч нарыг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр БНСУ-ын Сэжун эмнэлэгтэй хамтран ажиллана
Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сэжун эмнэлэг (Sejong Hospital) хооронд 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Сэжун эмнэлэг нь зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажилладаг эмнэлэг юм. Энэхүү хамтын ажиллагаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэ... [ дэлгэрэнгүй ]
УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг олон улсын түвшинд амжилтаа бататгалаа
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээний бүтээл, эмчилгээний үр дүн олон улсын түвшинд үнэлэгдсэн бахдам амжилтуудаар дүүрэн байна. Австралийн Сидней хотноо зохион байгуулагдсан TTS 2026 олон улсын конгресст багийн эмч, мэргэжилтнүүд 4 аман, 3 постер илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн... [ дэлгэрэнгүй ]
Б.Эрдэнэбулган: Уушгины анхдагч болон хоёрдогч хавдар, яс, бөөрний хавдруудад хөлдөөх эмчилгээний аргыг ашиглаж байна
УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн Ангиографийн зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулганы зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. Тэрээр "УХТЭ-ийн Ангиографийн тасаг нь 2025 оноос хөлдөөх эмчилгээг нутагшуулан амжилттай хийж байна. Хөлдөөх эмчилгээ нь физикийн аргаар буюу хүйтэн температурт -180 хэм хүртэл хөлдөөж хавдрыг эмчилдгээрээ давуу талтай. Одоогоор Уушгины анхдагч болон хоёрдогч хавдрууд, ясны үсэрхийлсэ... [ дэлгэрэнгүй ]
3, 6, 11, 15 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас зөвшөөрөл авч, эрт илрүүлэгт хамруулна
Нийслэл хотын цэцэрлэг, ЕБС-д сурч буй хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулж эхэлжээ. Эрт илрүүлгийн үзлэг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээлснээр цэцэрлэгийн дунд бүлэг буюу 3 настнууд, ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нараас зөвшөөрөл авсны үндсэн дээр эрүүл мэндий... [ дэлгэрэнгүй ]
УБТЗ-ын Төв эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр дурангийн оношилгоо хийж эхэлжээ
75 жилийн түүхтэй УБТЗ-ын Төв эмнэлэг нь төмөр замын ажилтан, тэдний гэр бүл, төмөр замын ахмадууд болон иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж ирсэн. Өдгөө УБТЗ-ын Төв эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан оношилгооны үйлчилгээг нэвтрүүлж, өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байна. Тодруулбал, энэ оны есдүгээр сараас эхлэн т... [ дэлгэрэнгүй ]
П.Алтанцэцэг: “MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO“ үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн 130 гаруй байгууллага оролцож байна
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үйл ажиллагааг Эм, эмнэлгийн хэрэглийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ, Эм холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын... [ дэлгэрэнгүй ]
УНТЭ Турк Улсын KORU HEALTH GROUP-тэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Турк Улсын KORU HEALTH GROUP-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны боломж, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр цусны эмгэг судлал, зүрх судас, мэдрэл, үе мөчний мэс засал болон бусад төрөлжсөн тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, эмнэлзүйн туршлага, мэдлэг, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх... [ дэлгэрэнгүй ]
Ч.Мөнх-Ялалт: Тархи таллаж өвдөх буюу “мигрень“ өвчний шинэ эмчилгээний аргыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна
УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Ч.Мөнх-Ялалт Тархины судас дотуурх мэс заслын талаар зөвлөж байна. Тэрбээр "Тархи таллаж өвдөх буюу "мигрень" өвчнийг шинэ эмчилгээний арга дэлхийд нэвтэрсэн байгаа. Энэ эмчилгээний аргыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна." гэдгээ онцлов. ... [ дэлгэрэнгүй ]
ХӨСҮТ-ийн Сувилахуйн алба “Аюулгүй сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн есдүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сувилахуйн алба өнөөдөр “Аюулгүй сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. Сургалт, өдөрлөгт ХӨСҮТ-ийн удирдлагууд, эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Эмнэлгийн тусламж, үйлч... [ дэлгэрэнгүй ]
Я.Болдбаатар: УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд ЭМД-аар харьяалал харгалзахгүйгээр МЭС ЗАСЛЫН тусламж үзүүлж байна
75 жилийн түүхтэй УБТЗ-ын Төв эмнэлэг нь төмөр замын ажилтан, тэдний гэр бүл, төмөр замын ахмадууд болон иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж ирсэн. Өдгөө УБТЗ-ын Төв эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан оношилгооны үйлчилгээг нэвтрүүлж, өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байна. Энэ талаар УБТЗ-ын Төв эмнэлгийн нэг... [ дэлгэрэнгүй ]
АШУҮИС-ийн төв хотхон 600 хүний багтаамжтай “спорт заал”-ны бүтээн байгуулалтаа эхлүүлээ
АШУҮИС-ийн сургалт, оюутны хөгжлийн орчныг өргөжүүлэх, спортын дэд бүтцийг шинэчлэн хөгжүүлэх хүрээнд Төв хотхонд шинээр баригдах “Спорт заал”-ны бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо. Шинээр баригдах спорт заал нь 17,127 м² талбайд төлөвлөгдөж байгаа бөгөөд орчин үеийн дизайны шийдэлтэй, 13 метрийн таазны өндөртэй, 600 хүний багтаамжтай байхаар төлөвлөжээ. Тус спорт заал нь АШУҮИС-ийн оюутан, багш, ажилт... [ дэлгэрэнгүй ]
Монгол Улсын баг ДЭМБ-ын “Exercise Crystal 2026” олон улсын дасгал сургуулилтад оролцлоо
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн зохион байгуулсан “Exercise Crystal 2026” олон улсын дасгал сургуулилтад Монгол Улсын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Тус дасгал сургуулилтын хүрээнд хүнсний аюулгүй байдалтай холбоотой эрсдэл, болзошгүй дэгдэлтийн үед мэдээлэл солилцох, эрсдэлийг үнэлэх, холбогдох байгууллагуудтай мэдээллийг шуурхай хүргүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог ... [ дэлгэрэнгүй ]
УХТЭ дүрс оношилгоо, мэс заслын чиглэлээр нарийн мэргэшсэн 48 эмчийг бэлтгэлээ
Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/ нь 2024–2026 оны хичээлийн жилд Дотрын анагаах судлал, Мэдрэл судлал, Дүрс оношилгоо судлал, Эрчимт эмчилгээ судлал, Мэс засал судлал чиглэлээр нарийн мэргэшлийн 48 эмчийг бэлтгэн төгсгөлөө. Эрдэм мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулан, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсэн ерөө... [ дэлгэрэнгүй ]
ХӨСҮТ: Энэ онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгдсэн
Манай улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 тохиолдол бүртгэгдсэн. 2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон байна. Нийт тохиолдлоос нас барсан 73, гадны улс орнуудад амьдарч байгаа 40, эрүүл мэндийн байгууллагын хяналтад тогтмол үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байгаа 322 (95.2 хувь) хүн байна. ХДХВ-ийн халдварын 99.7 хувь нь бэлгийн зама... [ дэлгэрэнгүй ]
2026 оны эхний хагас жилийн байдлаар ХДХВ-ийн халдварын нийт 451 тохиолдол бүртгэгджээ
Монгол Улсад 2026 оны эхний хагас жилийн байдлаар ХДХВ-ийн халдварын нийт 451 тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, Нийт бүртгэгдсэн: 451 Нас барсан: 73 Идэвхтэй хяналтад: 322 Гадаадад байгаа: 40 ... [ дэлгэрэнгүй ]
16 орны эрдэмтэн, судлаачид ХӨСҮТ-д зочлон, үйл ажиллагаатай танилцлаа
"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь" сэдэвт олон улсын хуралд оролцогч 16 орны эрдэмтэн, судлаачид Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд зочлон, үйл ажиллагаатай танилцлаа. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Б.Азжаргал төвийн бүтэц, зохион байгуулалт, сүрьеэгийн тандалт судалгаа болон эмнэлзүйн тусламж үйлчилгээний талаар танилцуулав. Зочид, төлөөлөгчид Сүрьеэгийн... [ дэлгэрэнгүй ]
ФОТО: Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 80 жилийн ойн БАЯРЫН ХУРАЛ боллоо
Монгол Улсад арьс өнгөний салбар үүсэж хөгжсөний 100 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хурал боллоо. Ойн баярын хуралд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, АУ-ны доктор А.Цогцэцэг, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, АӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Уранчимэг болон салбарын үе үеийн ... [ дэлгэрэнгүй ]
ЭЭХХЗГ: “Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөл оролцож байна
Өнөөдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба, АШУҮИС-иуд хамтран “Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хурлыг зохион байгуулж байна. Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, УИХ-ын гишүү... [ дэлгэрэнгүй ]
Польш улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцид бүтээгдэхүүний бүртгэлийн газар (URPL)-ын Ерөнхийлөгч Grzegorz Cessak тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, эмийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар Монгол Улсын эмийн бүртгэл, үнэлгээ, бүртгэсний дараах тандалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, эмийн чанар, аюулгүй байдлыг олон ... [ дэлгэрэнгүй ]
П.Алтанцэцэг: Фентанил тариа тасраагүй. Улсын эмнэлгүүдэд нөөцийн хуваарилалт хийж зохицуулж байна“
Мэдээгүйжүүлэгт хэрэглэх “Фентанил” тариа улсын хэмжээнд тасраад сар гаруй болж байна гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг "Фентанил 50 мкг/мл тарилгын уусмалыг 2023 оны 07 дугаар сараас хойш үндэсний үйлдвэрлэгчээс Ерөнхий гэрээний дагуу эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж байна. 2026 оны 08 дугаар сарын 20-... [ дэлгэрэнгүй ]
ХӨСҮТ ОХУ, Буриад, Саха Улсын сүрьеэгийн диспансеруудтай шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний IX хурлын хүрээнд Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв /ХӨСҮТ/ нь ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Новосибирскийн сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Саха (Якут) Улсын Э.Н. Андреевын нэрэмжит “Фтизиатри” эрдэм шинжилгээ, практикийн төв, Буриад Улсын Г.Д.Дугаровагийн нэрэмжит клиникийн сүрьеэгийн диспансер зэрэг байгу... [ дэлгэрэнгүй ]
Эм, эмнэлгийн хэрэгслийн ХЗГ Польш Улстай ЭМИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба (Office for Registration of Medicinal Products, Medical Devices and Biocidal Products – URPL) хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын эмий... [ дэлгэрэнгүй ]
“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” ОУ-ын хуралд Япон, БНСУ, БНХАУ зэрэг улс орнуудын 120 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байна
УИХ-ын даргын манлайлал дор зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах” олон улсын форум 2026 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Тус форумын хүрээнд “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний IX хурал зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн болон бусад орны 120 ... [ дэлгэрэнгүй ]
Монгол-Польшийн эм зүйн салбарын тэргүүлэх мэргэжилтэн, эрдэмтэд 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо чуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх-ийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба, Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд 2 улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, хяналтын байгууллага хамтран ажиллах тунхаглалд гарын үсэг зурж 5... [ дэлгэрэнгүй ]
Эмч Б.Эрдэнэбулган: Хүүхдүүдэд шимтэй, чанартай, амттай хоол өгч байж сурах таатай орчин бүрдэнэ
ЕБС-иудын үдийн хоолонд сард нэг удаа таван цулын махаар хоол хийж өгөх ажлыг эхлүүлээд байна. Энэ талаар Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир "Үдийн хоолонд таван цулаар хоол хийж өгч байгаа нь үнэн. ЕБС-ууд нэгдсэн нэг цэстэй болсон. Дотор махан хоолоор үйлчлэх ажлыг сүүлийн 2-3 жил судлаад энэ жилээс сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр жишгээр оруулж ирсэн" гэсэн тайлбар өгсөн. Харин и... [ дэлгэрэнгүй ]
П.АНХТУЯА: УНТЭ мэс заслын тусламж, үйлчилгээндээ шинэ хуудас нээж, “РОБОТ“ мэс заслыг нэвтрүүллээ
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дэлхийн анагаах ухааны салбарын дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, ард иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор маш олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэгвэл энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Meerecompany-ийн зохион бүтээсэн "Revo-I" робот мэс заслын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ.... [ дэлгэрэнгүй ]
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ
Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг ирэх дугаар сарын 1-нээс улс орон даяар эхлүүлнэ гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. 12 дугаар сарын 1 хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх аж. Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нарыг “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багшаар бэлт... [ дэлгэрэнгүй ]
Монгол-Польшийн эм зүйн салбарын тэргүүлэх мэргэжилтэн, эрдэмтэд Улаанбаатар хотноо чуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх-ийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба, Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд 2 улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, хяналтын байгууллага хамтран ажиллах тунхаглалд гарын үсэг зурж 5 жилийн ха... [ дэлгэрэнгүй ]
