Хятадад 838 метр өндөр цамхаг баригдана

2014 оны 10 сарын 09

Хятадын Юнань мужийн нийслэл Чангша хотод 838 метр өндөр цамхаг барихаар архитекторын зураг төслөө бэлэн болгожээ. Хубэй мужийн нийслэл Уханьд нэг километр өндөр цамхагийг 2017-2018 оны хооронд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Эдгээр тэнгэр баганадсан өндөр барилгуудыг байгальд ээлтэй технологиор барьж буйгаараа онцлог гэнэ. 9,7 сая хүн амтай Ухань хот Хятадын Чикаго гэж нэрлэгддэг бөгөөд энд Дубай хоттой өрсөлдөх өндөр барилгууд баригдах болсон юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9925
0 эможи
keyboard_arrow_up