iPhone6 plus утасны ард мод барьвал таарна

2014 оны 10 сарын 08

“Apple” корпорацийн хамгийн сүүлд гаргасан iphone 6 plus худалдаанд гараад удаагүй байна. Хэдийгээр тус корпораци утасныхаа тэжээл болон зайг илүү анхаарч өмнөх загвараасаа илүү удаан ажиллах боломжтой болгосон ч үндсэн биеийг нь хийсэн хөнгөн цагаан хийц нь амархан нугарч хэлбэрээ алдан эвдэрч байгаа талаар цахим ертөнцөөр шуугиж, видео ч цацагдаж эхэллээ. Уг гар утсыг өмднийхөө халаасанд хамаагүй авч явбал эвдрэх магадлалтай гэнэ. Тиймээс энэ дутагдлыг хэрхэн арилгах талаар хөгжилтэй ч гэмээр зөвлөмж гарчээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид Iphone 6 plus- ийн ард мод барьж бэхэлбэл илүү бөх болно хэмээн үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9863
0 эможи
keyboard_arrow_up