“Samsung”-ийн ашиг 60 хувиар буурах магадлалтай байна
![](https://websites.mn/arslan/assets/images/20141007/5rb8o55fnqpc8r8765jji5iu9o.jpg)
Электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Samsung” компани өнгөрсөн есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан билээ. Гэсэн хэдий ч “Galaxy” ухаалаг гар утасны борлуулалт харьцангуй муу байгаа учраас энэ улирлын ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар буурах магадлалтай байна гэж “BBC” агентлаг мэдээлжээ.
Компанийн удирдлагууд гурван сарын дотор 4.1 их наяд вон буюу 3.8 тэрбум ам.долларын ашиг олно хэмээн төлөвлөж байсан ч тус үзүүлэлт нэлээдгүй буурах хандлагатай байгаа аж. Түүнчлэн тус салбарт өрсөлдөгч “Apple”, Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi”, “Lenovo”-гийн борлуулалт өссөн үзүүлэлттэй гарчээ. “Samsung” компанийн эдийн засаг болон ашиг орлогын тайлан энэ сард бүрэн эхээрээ гарах юм байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)