iPhone 6 Plus худалдагдаж дуусчээ

2014 оны 9 сарын 24

Америк улсын ихэнх худалдааны төвүүдэд iPhone 6 Plus-ын эхний худалдаанд гаргасан тоо бүхэлдээ зарагджээ. ИТАР-ТАСС-ын  мэдээлснээр, одоогоор Портлэнд болон Манхэт хотуудад зарагдаж байсан iPhone 6 Plus  бүрэн дууссан байна.

Харин "Research LLC " -ийн судлаач нар " Өнгөрсөн амралтын өдрүүдэд Apple 12-15  сая шинэ ухаалаг утас худалдаж чадна" гэсэн дүгнэлт гаргасан бол Sanford-ын C. Bernstein & Co судлаачдын үзсэнээр цаашдаа  7-8 сая зарагдах  боломжтой гэж дүгнэж байгаа аж.

Есдүгээр сарын 19-ны өдөр АНУ, Канад, Австрали, Япон, Их Британи, Франц, Гонконг, Герман, Сингапур улсуудад iPhone 6 болон iPhone 6 Plus утаснууд  зэрэг худалдаанд албан ёсоор гарсан бөгөөд  АНУ-д  iPhone 6  утас 199 доллар, iPhone 6 Plus  299 доллараар худалдаанд гарсан байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9243
0 эможи
keyboard_arrow_up