iphone 6 ба iphone 6 plus хэлбэрээ алддаг уу?
Худалдаанд гараад удаагүй байгаа iphone 6 болон iphone 6 plus ухаалаг утаснуудын талаар зарим нэг гомдолууд гарч эхэллээ. Iphone 6 загвар нь өмнөх iphone 5S /7.6 мм/ загвараасаа илүү нимгэн буюу 7.1 мм зузаантай болсон бөгөөд гомдол гарч байгаа шалтгаан нь үүнтэй холбоотой ажээ. MacRumors сайтад мэдээлснээр iphone 6 болон iphone 6 plus утаснуудыг өмдий урд талын халаасанд хийгээд удаан хугацаагаар суугаа байрлалд байх үед утас нумарч хэлбэрээ алдаж байна хэмээн хэрэглэгчид гомдоллож байна. Iphone хэрэглэгчдийн форум дээр нэгэн хэрэглэгч “би өчигдөр өглөөний 10 цагт гэрээсээ гараад 4 цаг машинаар явж нэгэн хуриманд оролцсон. Хуримын уүеэр би ихэнх хугацааг сууж өнгөрүүлсэн бөгөөд буцаад 4 цаг машинаар явж гэртээ ирсэн. Энэ хугацаанд би утсаа бараг хэрэглээгүй бөгөөд гэртээ ирээд утсаа хартал мэдэгдэхүйц хэлбэрээ алдаж нумарсан байсан” гэжээ. Мөн өөр зарим сайтуудад иймэрхүү утгатай мэдээнүүд гараад байгаа бөгөөд одоохондоо Apple –ийн зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна. Хэрэглэгчдийн үзэж байгаагаар олон дахин иймэрхүү деформацид орвол утас амархан эвдрчээд зогсохгүй Apple үнэнч хэрэглэгчдээ алдахад хүрнэ гэжээ.