Apple-ийн дараагийн бэлэг ухаалаг цаг байлаа

2014 оны 9 сарын 10

“Apple” компани өчигдөр Калифорнийн Купертино хотод шинэ ухаалаг цагаа танилцуулж ихээхэн шуугиан тарьлаа. Тус компаниас анх удаа гаргаж буй өмсөж болохуйц төхөөрөмжийн тухай сарын өмнөөс яригдаж, нээлтээ хийхийг нь тэсэн ядан хүлээсэн хэрэглэгч олон байсан юм.

Ухаалаг цаг Apple Watch нь дэлгэц мэдрэгчтэй боловч заримдаа даралтын хүч илрүүлдэг байна. “Apple” компани өөрсдийн шинэ бүтээгдэхүүнээ “дасгал сургуулилтад бүрэн дүүрэн зориулагдсан төхөөрөмж” хэмээн онцолж байгаа юм. Үүнээс гадна iPhone 5, 5s, 5c болон iPhone 6 загваруудтай л хослон ажиллах механизмтай аж.

Цагны нүүр индранилаар хийгдсэнийг давуу тал хэмээн тайлбарлаж байна. Энэ нь зурагдаж, халцрахаас хамгаалагдаг материал бөгөөд iPhone гар утаснуудын дэлгэцэнд ашигладаг горилла шилнээс илүү бөт бөх байдаг байна.

Ухаалаг цагийг хоёр хэмжээ, гурван янзын загвараас сонгож болно. Apple Watch (ган), Apple Watch Sport (хөнгөн цагаан) болон Apple Watch Edition (18 каратын алт)-аар хийгдсэн загварууд ирэх жилийн эхээр худалдаанд гарах бөгөөд үнэ нь 349 ам.доллараас эхлэх аж.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8435
0 эможи
keyboard_arrow_up