1980 оны эхэн гэхэд «Эппл-2» 130 мянга гаруй ширхэг борлогджээ.
«Хэрэв «Эппл» алсын хараатай ажилласан бол єнєєдєр персонал компьютерийн зах зээл дээр гарцаагvй ноёрхох байсан» гэж Ж.Ландрам єгvvлсэн аж. «Эппл Компьютер»-ийг vvсгэн байгуулж байхдаа Жобс томоохон компанийг удирдах ямар ч туршлагагvй байлаа. Тийм учраас 1977 онд тус компанид хєндлєнгєєс менежерvvдийг урьж ажиллуулжээ. Удирдлагын тэргvvнээр М.Марккула, харин ерєнхийлєгчєєр М.Скотт томилогдов. Тэд бизнес тєлєвлєгєє зохион, маркетингийн судалгаа явуулан, хєрєнгє оруулалтыг эрж хайж байлаа. 1980-аад онуудын эхээр Майк Скотт компанийг хуваасан боловч Жобсыг удирдлагад оруулах талаар бодсон ч vгvй. Цаадах нь уурласан гэж жигтэйхэн. Компанийн дотор vvссэн vзэл бодлын эцсийн дvнд М.Скоттыг огцорсноор дуусгавар болжээ. Захирлуудын удирдлагын тэргvvний албан тушаалыг Жобст єгсєн аж. Жобс ч тэр даруй єєрийн дээрэнгvй удирдлагын хэв маягийг хэрэгжvvлэх болов. Гэсэн хэдий ч «Эппл Компьютер» дєрвєн жилийн хугацаанд ихээхэн амжилтанд хvрсэн.1982 онд худалдааны хэмжээ 700 мянган ширхэгт хvрэв. Ингэснээр эппл персонал компьютерийн зах зээлийг тодорхойлогч болсон аж. Тэрний нэг ширхэг хувьцаа 22 долларын vнэтэй байсан бол хувьцааны мєнгєнд оногдох орлогын тvвшнээр Жобсын пvvсийг гучин жилийн ємнє цэцэглэн хєгжиж байсан Фордын vйлдвэртэй харьцуулж болох байлаа. «Эппл» нь «форчун-500» хит парадад дээгvvр байрыг дэлхийн аль ч компаниас хурдан эзэлсэн юм. Ямар ч талаараа хэрэглэхэд эвтэйхэн тvvний бvтээгдэхvvн график болон текст редакторуудын зах зээл дээр ноёлох болжээ.Гэтэл 1980 он Жобсын компанид анхны бvтэлгvйтлийг авчрав. Найдвартай ажиллагааг хангаагvйн улмаас «Эппл-3»-ыг хэрэглэгчид vгvйсгэсэн бєгєєд шинэ загварын 14 мянган компьютерийг техникийн дутуу дулимаг байдлын улмаас эгvvлэн татсан аж. Vvнээс гадна «Ай-Би-Эм» зах зээл дээр єєрийн харьцангуй чанартай персонал компьютерийг гаргаж ирсэн нь тэр даруй энэ салбартаа стандартыг тодорхойлогч бєгєєд «Эппл»-ын ширvvн єрсєлдєгч болсон байна.