Samsung-ийн шинэ утаснууд “AirDrop“-оор “iPhone“-той зураг, видео болон бусад файл илгээх боломжтой боллоо

Samsung-ийн шинэ утаснууд AirDrop-той төстэй байдлаар iPhone төхөөрөмж рүү зураг, видео болон бусад файлыг шууд илгээх боломжтой болжээ.
Шинэ функцийг Samsung компани энэ даваа гарагаас эхлэн "Galaxy S26" цувралын утаснуудад нэвтрүүлж эхэлснээ мэдээлсэн байна.
Тодруулбал "Galaxy S26", "S26+", "S26 Ultra" утас хэрэглэгчид "Quick Share" функцийн "Share with Apple devices” тохиргоог идэвхжүүлснээр "AirDrop"-ийг дэмждэг Apple-ийн бүх төхөөрөмж рүү файл илгээх боломжтой аж.
Өнгөрсөн онд Google компани өдгөө Samsung-ийн ашиглаж эхлээд буй "AirDrop"-той холбогдох шийдлийг анх хөгжүүлж, "Pixel 10" цувралын утаснууддаа нэвтрүүлж байв. Харин Apple компани хөгжүүлэлтэд нь оролцоогүйгээс гадна үүнтэй холбоотой ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.
