Galaxy Note 4 ирэх сарын 3-нд Берлин хотноо мэндэлнэ
Galaxy S5 урьдчилан таамаглаж байсан шиг борлуулалт сайтай байгаагүйгээс үүдэн “Samsung” корпораци дараагийн бүтээгдэхүүнээ богино хугацаанд гаргаж, хэрэглэгчдээ алдахгүй байх шаардлага гарч ирээд байгааг хэвлэлүүд онцолж байсан.
Тэгвэл тус корпорацийн бүтээж байгаа хамгийн өндөр чанартай ухаалаг утас болох “Galaxy Note 4”-ийг ирэх есдүгээр сарын 3-нд танилцуулахаар болсон тухайгаа мэдэгдлээ.
Германы нийслэл Берлин хотод дэлхийн хамгийн том гэр ахуйн болон электрон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох IFA эхлэхээс 2 хоёр хоногийн өмнө Самсунг-ийн шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийнхээ гар дээр хүрэх юм байна.
Самсунг шинэ бүтээгдэхүүнээ гол өрсөлдөгч “Apple” корпорацийн iPhone 6 –гаас цөөн хоногийн өмнө худалдаанд гаргах гэнэ. “Galaxy Note 4” нь металл, спорт уян дэлгэцтэй, 16 мегапикселийн камертай, 5.7 инч дэлгэцтэй, снэпдрагон 805 процессортой бүтээгдэж байгаа гэсэн мэдээлэл гарчээ. Харин iPhone 6 нь 4.7 болон 5.5 инч гэсэн дэлгэцтэй, том, жижиг загвартайгаар үйлдвэрлэгдэж байгаа юм.