ТАНИЛЦ : 2024 оны Тоёота Приус авто машины шинэ загвар
Тоёота компани 2024 онд үйлдвэрлэсэн Приус машинаа танилцууллаа. Шинэ оны Приус нь автомашин үйлдвэрлэгчдийн стандарт байсаар ирсэн таван суудалтай ба шатахууны зарцуулалт маш багатайн дээр байгаль орчинд ээлтэй байх амлалтаа биелүүлсэн, хамгийн дэвшилтэт машин. 2023 оны загвартаа хийсэн шинэчлэл автомашин сонирхогчдод сэтгэгдэл төрүүлсэн тул 2024 оны моделдоо илэрхий өөрчлөлт оруулаагүй.
2.0 литрийн багтаамжтай дөрвөн цилиндртэй мотортой, цахилгаан болон батерей нэгтгэсэн хөдөлгүүртэй 194 морины хүчтэй. Харин бүх дугуйн хөтлөгчтэй хувилбар нь 196 морины хүчтэй. Хотын болон хурдны замд зорчиход тохиромжтой.
2024 оны Приус машиныг LE, XLE and Limited гэсэн гурван загвараар үйлдвэрлэжээ. LE нь стандарт нийтлэг загвар бөгөөд ухаалаг утасны утасгүй холболттой, зургаан UBS-С оролттой, хиймэл дагуулын хүлээн авагчтай.
Шинэчлэл хийсэн XLE нь арьсан суудлын бүрээстэй, урд суудлууд нь халдаг, утасгүй цэнэглэх төхөөрөмжтэй, зайнаас түлхүүргүй онгойх, бороо мэдрэгчтэй салхины шил арчигч, урд болон бөгсний мэдрэгчүүдтэй. 8 инчийн стандарт дэлгэцтэй байсан бол 12.3 инчийн мэдрэгчтэй дэлгэцийг суурилуулснаараа онцлог.
Харин лимитед хувилбар нь стандарт том дэлгэцтэй, JBL дуугаралтын систем буюу гар утасны Bluetooth системийг ашиглаж хөгжимтэй утасгүйгээр холбогдох, USB оролтуудыг ашиглах, салон доторх чанга яригчийн дуугаралтыг дээд зэргээр мэдрүүлэх давуу талтай. Урд суудлууд нь халахаас гадна агаар нэвтрүүлэх боломжтой. Мөн арын суудлууд нь халдаг. Нэмэлт тоноглолтой дээд зэрэглэлийн хувилбар нь 360 градусын камержуулалтын системтэй юм байна. 2024 оны Приус машин загвар, сонголтоос хамаарч 29 мянгаас 36 мянган ам.доллараар худалдаалагдана.