Сингапур улс зорчигчдоос пасспорт шаардахгүй, автоматаар бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүлнэ

2023 оны 9 сарын 21

Arslan.mn

Сингапурын Чанги нисэх буудал нь дэлхийн хамгийн тухтай, ачаалал ихтэй буудал гэдгээрээ алдартай. Тэгвэл ирэх оноос тус нисэх буудал үйлчилгээгээ улам сайжруулж, зорчигчдоос пасспорт шаардахгүй, автоматаар бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. 

Чанги нисэх буудал нь биометр болон нүүр царай таних технологийг туршиж эхлээд удаагүй байна. 

Тус нисэх буудлаар өнгөрсөн зургадугаар сард 5.12 сая зорчигч үйлчлүүлжээ.

Тус нисэх буудал нь дөрвөн терминалтай бөгөөд аялагчдын тоо нэмэгдэж байгаа тул дахин нэг терминал нэмэхээр төлөвлөжээ. 

Дубайн нисэх онгоцны буудал анх 2018 онд "Ухаалаг хаалга" нэртэй туннелийг нэвтрүүлсэн. Тус туннел нь аялагчдын нүүр царайг таних системийг ашиглан таван секундын дотор хэн болохыг нь баталгаажуулдаг. Түүнчлэн Хонгконг, Токио, Шинэ Дели, Лондон, Парис зэрэг газарт царай таних технологийг тодорхой хэмжээгээр хэрэглээд эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651070
0 эможи

keyboard_arrow_up