БНХАУ 6G технологийн судалгааг эхлүүлжээ

2019 оны 11 сарын 07

Arslan.mn

БНХАУ-ын харилцаа холбооны төрийн өмчит гурван компани арваннэгдүгээр сарын 1-нээс орон даяар 5G сүлжээгээ зэрэг ажиллуулж эхэлснээр тус улс дэлхийн хамгийн том 5G сүлжээг нээсэн орон болсон билээ.

БНХАУ тавдугаар үеийн үүрэн холбооны сүлжээгээ ирэх оны эхээр зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч АНУ-тай хийж буй худалдааны дайны хориг нөлөөлөхөөс сэргийлж, хугацааг урагшлуулсан ажээ.

Гэтэл 5G сүлжээнд шилжсэнтэй зэрэгцэн БНХАУ 6G технологийн судалгааг эхлүүлснээ өчигдөр зарласан байна. 

Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Боловсролын яам, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам, Хятадын Шинжлэх ухааны академи, Байгалийн шинжлэх ухааны сантай хамтран 6G технологийн судалгааны ажлыг эхлүүлэх уулзалтыг арваннэгдүгээр сарын 3-нд Бээжинд зохион байгуулсан юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610205
1 эможи

Зочин
2019-11-08 11:36
Зочин
2019-11-07 19:26
keyboard_arrow_up