Twitter: Улс төрийн зөрчил үүсгэх зорилгоор ашиглаж байсан 936 Хятад хаягыг устгажээ

2019 оны 8 сарын 20

Arslan.mn

Нийгмийн сүлжээний “Twitter”, “Facebook” компани "Хэрэглэгчдийн дунд Хонконгийн жагсаалын талаарх буруу ташаа мэдээлэл түгээх зорилготой кампанит ажлыг хориглох алхмуудыг хэрэгжүүлж байна" гэдгээ мэдэгджээ. 

“Twitter” компаний зүгээс Хятадаас гаралтай Хонконгт улс төрийн зөрчил үүсгэх зорилгоор ашиглаж байсан 936 хаягийг устгасан байна.

Харин “Facebook” компанийн хувьд “Twitter”-ээс өгсөн анхааруулгын дагуу 7 хуудас, 3 бүлэг, 5 хаягийг тус тус устгасан байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607013
1 эможи

keyboard_arrow_up