Хуавэйд тавих худалдааны хоригийг АНУ-ын засгийн газар 90 хоногоор хойшлууллаа

2019 оны 8 сарын 20

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын засаг захиргаа Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанийг үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэсэн үндэслэлээр худалдааны хоригт оруулахаар шийдсэн юм.

Arslan.mn

Ингэснээр Хуавэй компани АНУ-ын компаниудын технологийг ашиглах боломжгүй болох ажээ. Жишээ нь хоригийн дагуу Хуавэй компани гар утсандаа Google-ийн Андроид системийг ашиглах боломжгүй болох байв.

Гэхдээ тус компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, Хуавэйд шилжилт хийх боломж олгох үүднээс хоригийн хэрэгжилтийг 90 хоногийн дараа эхлэхээр шийдэж байв. Энэ хугацаа өчигдөр буюу Даваа гарагт дууссан юм.

АНУ-ын худалдааны яамны сайд Уиллбур Росс хоригийн хэрэгжиж эхлэх хугацааг дахин 90 хоногоор хойшлуулж байгааг өчигдөр зарлажээ.

“Бид тэдэнд асуудлаа шийдэх багахан хугацаа нэмж олгож байна” гэж Росс мэдэгдсэн байна.

Гэхдээ АНУ-ын засаг захиргаа боломж олгохын хажуугаар хоригийн хүрээгээ өргөтгөж, Хуавэй компанийн салбар 46 компанийг “хар жагсаалт”-д нэмж оруулахаар болсноо өчигдөр мэдэгджээ.

Шийдвэрийг зарласны дараа Хуавэй салбар компаниудыг нь улс төрийн шалтгаанаар хоригт нэмж оруулах болсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн “Өнөөдрийн шийдвэр Хуавэй компанийн бизнест ноцтой нөлөө үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.

АНУ-ын засаг захиргаа Хуавэй компанийг Хятад улсын засгийн газартай хамтран ажиллаж, тагнуулын үйл ажиллагаа явуулдаг тул үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байна гэж үзэж байгаа.

Харин Хуавэй үүнийг эрс үгүйсгэж, засгийн газраасаа хамааралгүй ажилладаг болохоо дахин дахин мэдэгдэж байна.

 

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606991
0 эможи

Зочин
2019-08-20 12:14
сонирхолтой
keyboard_arrow_up