“Windows 10” үйлдлийн системд “update“ хийхийг хэрэглэгчдэдээ анхааруулжээ
2019 оны 8 сарын 16
“Microsoft” компанийн “Windows 10” үйлдлийн системээс хоёр доголдол илэрсэнтэй холбогдуулан нэн даруй шинэчлэлт /update/ хийхийг хэрэглэгчдэдээ анхааруулсан байна.
Хэрэв update хийгээгүй бол таны компьютерт аюултай программ болон вирус тархаж болзошгүй бөгөөд олон зуун сая хэрэглэгчийн компьютер эрсдэлд ороод байгаа ажээ.
Автоматаар шинэчлэлт хийх тохиргоог асаасан “Windows 10”-ын хэрэглэгчдийн компьютерууд хэдийнэ хамгаалагдсан боловч уг үйлдлийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгээр хийгддэг хүмүүсийн хувьд шинэчлэлтийг хурдан хийх шаардлага үүсжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
606904
0 эможи
Зочин
2019-08-16 17:55
сонирхолтой
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс