Самсунгийн эвхэгддэг утаснууд эвдэрч эхэлжээ

2019 оны 4 сарын 22

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Самсунг эвхэгддэг Fold утсаа хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүмүүст илгээн туршуулж эхэлсэн билээ. Тэгвэл тэдгээр утаснууд эхнээсээ эвдэрч эхэлсэн байна

Блүүмбергийн Марк Гурман “Хоёр өдөр хэрэглэсний дараа миний Galaxy Fold-ын дэлгэц хагараад ашиглах боломжгүй болчихлоо. Бусад хүмүүст ийм асуудал тулгарч байгаа эсэхийг хэлэхэд хэцүү юм” хэмээн жиргэжээ.

Эдгээр хүсэлтүүдийн хариуд Самсунг “Үндсэн дэлгэц гэмтсэн хэд хэдэн гомдол хүлээж авсан бөгөөд бид шалтгааныг нь олохоор ажиллаж байна” гэжээ. Ямартай ч тус компаний дэлхийг гайхшруулах бүтээгдэхүүн ийнхүү гэмтэж байгаа нь тоолгүй орхиж болохгүй томоохон асуудал юм.

Galaxy Fold-ын дэлгэц ингэж эвдрэх болсон нь зарим хэрэглэгчид дэлгэц дээр байх туузан наалтыг хуулсантай холбоотой байх магадлалтай. Шинэ утас худалдан авахад дагалдаж ирдэг хамгаалалтын наалт шиг харагдах энэхүү наалт нь хамгаалалт бус утасны хэвийн ажиллагаанд чухал хамааралтай эд аж. Гэсэн хэдий ч туузан наалтыг хуулаагүй хүмүүсийнх хүртэл эвдэрсэн тохиолдол гарчээ.

2000 ам.долларын үнэтэй Galaxy Fold 2019 оны 4-р сарын 26-нд АНУ болон Европт худалдаалагдаж эхлэхээр төлөвлөгдөж байгаа ч дэлгэц эвдэрч байгаа асуудал энэхүү огноонд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

The Verge-ийн Диетер Бон “Миний хэрэглэж байгаа Galaxy Fold-ын дэлгэц асуудалтай болчихлоо. Яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй юм. Ямартай ч Самсунгаас хариу сонсохыг хүлээж байна”

Харин CNBC-ийн Стив Ковач “Нэг өдөр хэрэглэсний дараа” гэсэн тайлбартай бичлэг оруулжээ

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
602551
4 эможи

Зочин
2020-03-03 05:58
Yooooo
2019-04-22 19:53
Ta nar ymar mangar bas ym buten unshij chadaggui ym be? Marques Brownlee twitter deer asuudliig ni todruulsan shdee. Hamgaalaltiin naaltiig avahad ene evdrel uussen geed ali ungursun doloo honog batalsan. Hariutslagagui gedeg ni
keyboard_arrow_up