“TESLA“-ийн “MODEL 3“ Норвегид зарагдаж эхэлсэн сардаа борлуулалтаараа РЕКОРД тогтоолоо

2019 оны 3 сарын 28

Arslan.mn

“Мodel 3” загвараа европт нийлүүлээд удаагүй байгаа “Тesla” компанийн сарын борлуулалт Норвеги улсад өмнөх рекордуудыг эвдлээ. “Teslastats” хэмээх бие даасан цахим хуудсанд мэдээлснээр, III сарын байдлаар Норвегид “Мodel 3” загварын 3,593 автомашин шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь жилийн өмнө “Nissan Leaf” загварын автомашины тогтоосон амжилтыг 65 хувиар ахиулсан дүн болжээ.

Өмнөх загваруудаасаа илүү хямд үнэтэй “Мodel 3” автомашины нийлүүлэлтийг эрчимжүүлэхэд анхаарч байгаа “Тesla” компанийн хувьд Норвег улс дөрөв дэх том зах зээл юм. Норвегийн өмнө АНУ, БНХАУ, Нидерланд бичигдэж байна. Норвеги улс цахилгаан автомашин эзэмшигчид татварын хөнгөлөлт үзүүлэх, авто зам ашигласны татвараас чөлөөлөх арга хэмжээ хэрэгжүүлсэн. Үүний нөлөөгөөр нь нэг хүнд ногдох бохирдол ялгаруулдаггүй автомашины тоогоор дэлхийд тэргүүлэх болжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601606
1 эможи

зочин
2019-03-28 15:37
энэ л сайхан эд бна
keyboard_arrow_up