ФЭЙСБҮҮК серверийн тохируулгыг өөрчилснөөс болж үйлчилгээ ТАСАЛДСАН

2019 оны 3 сарын 15

facebook зурган илэрцүүд

Өчигдөр буюу Пүрэв гарагт хамгийн том нийгмийн сүлжээ болох Фэйсбүүк бараг бүтэн өдөр дэлхий даяар ажиллагаагүй болж тасалдсан.

Гэмтэл илэрснээс хойш 24 цагийн дараа Фэйсбүүк компани товч мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд хэрэглэгчдээсээ уучлал гуйж, тэдний хүлээцтэй байдалд талархлаа илэрхийлсэн байна.

Мөн серверийн тохируулгыг өөрчилснөөс болж саатал гарсан хэмээн товчхон тайлбарласан байна.

Гэвч Фэйсбүүкийн тайлбарт олон хэрэглэгч, бизнес эрхлэгч, судлаачид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлцгээж, тэднийг тайлбараа улам дэлгэрэнгүй өгөхийг шаардсаар байна.

Пүрэв гараг Фэйсбүүкийн хувьд хар өдөр байлаа. Өчигдрийн уналттай зэрэгцэн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зарим гар утасны үйлдвэрлэгчдэд дамжуулах нууц гэрээг Фэйсбүүк компани байгуулсан гэх хэргийг АНУ-ын хуулийнхан шалгаж байгаа тухай мэдээлэл хэвлэлд гарсан байна.

 

Эх сурвалж: Associated Press

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601144
0 эможи

keyboard_arrow_up