Apple компани зарим орнуудад ухаалаг утасныхаа үнийг бууруулна

2019 оны 2 сарын 11

Arslan.mn

Apple компанийн ерөнхий захирал Тим Кук ам.долларын ханш өссөний улмаас үндэсний мөнгөн тэмдэгт нь хамгийн ихээр үнэгүйдэж байгаа улс орнуудад зарим нэг iPhone ухаалаг утасны загваруудаа хямдралтай үнээр худалдаалах гэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр одоогоор тодорхой улс орнуудын нэрсийг зарлаагүй ч БНХАУ, Турк, Энэтхэг, Бразил, ОХУ зэрэг улсын талаар ярьж байх өндөр магадлалтай байгаа юм. Дашрамд дурдахад iPhone утасны борлуулалт түүхэндээ анх удаа баярын улирлаар огцом буурсны дараа Тим Кук энэхүү мэдэгдлийг хийжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600068
1 эможи

keyboard_arrow_up