Фэйсбүүк мессенжерээр илгээсэн зурвасаа 10 минутын дотор УСТГАХ боломжтой боллоо

2019 оны 2 сарын 07

Arslan.mn

Хүмүүс хоорондоо Фэйсбүүк Мессенжэрээр харилцахдаа санамсаргүй алдаатай мессэж илгээдэг. Эсвэл түр зуурын сэтгэл хөдлөлөөр болгоомжгүй бичсэн үгээ буцаахыг хүсэх тохиолдол байдаг.

Харин Фэйсбүүк Мессенжэрт нэгэнт илгээсэн мессэжээ болиулах ямар ч аргагүй байсан билээ.

Тэгвэл энэ долоо хоногоос илгээсэн мессэжээ 10 минутын дотор устгах боломжийг Фэйсбүүк компани хэрэглэгчдэдээ олгож эхэлсэн бөгөөд таны Мессенжэр аппликэйшн сүүлийн хувилбараар шинэчлэгдсэн бол энэ боломж нээгдсэн байгаа.

Хэн нэгэнд илгээсэн мессэж дээрээ дарахад “Copy”, “Forward”, “Remove” гэсэн гурван комманд гарч ирнэ. Хэрвээ “Remove” коммандын оронд “Delete” комманд үзэгдэж байвал таны аппликэйшн шинэчлэгдээгүй байна гэсэн үг.

Arslan.mn

Харин та зурвасаа илгээгээд аль хэдийнэ 10 минут өнгөрсөн бол зөвхөн өөрийнхөө цонхноос л тухайн зурвасыг устгах боломжтой болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600012
0 эможи

keyboard_arrow_up