“Volkswagen”, “BMW” компаниуд автомат жолоодлоготой автомашин хөгжүүлэхэд хамтарна
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen”, “BMW” компаниуд автомат жолоодлоготой автомашин хөгжүүлэхээр хамтран ажиллах болсон байна.
“Volkswagen” компани “Daimler”, “BMW” компаниас гадна авто сэлбэг үйлдвэрлэгч “Robert Bosch”, “Continental” компаниудтай хамтрахаар болжээ. Эдгээр компани ирэх гуравдугаар сард автомат жолоодлогот автомашин хөгжүүлэхэд нэгдэх аж. Автомат жолоодлогын систем хөгжүүлэх нь автомашин үйлдвэрлэгч, программ хөгжүүлэгчдийн хувьд өндөр зардалтай, нүсэр төсөл болж байгаа юм. Ялангуяа хот сууринд замын хөдөлгөөнд нийцсэн систем боловсруулах нь сорилт болоод байна. Тиймээс автомашин үйлдвэрлэгчид хоорондоо хамтрахаас гадна технологийн салбарынхантай хамтрах болжээ. Тухайлбал, “Fiat Chrysler “компани “Intel”-тэй хамтарч автомат жолоодлогын систем хөгжүүлж байна.
Эх сурвалж: Bloombergtv.mn
|