Samsung “Galaxy S10” загвараа олон нийтэд танилцууллаа

2019 оны 1 сарын 11

Samsung “Galaxy S10” загвараа олон нийтэд танилцуулна

Дэлхийн ухаалаг утасны салбарын тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Samsung” компанийн “Galaxy S10” загварын ухаалаг гар утсыг ирэх хоёрдугаар сарын 20-нд олон нийтэд танилцуулах гэж байна. Харин худалдаанд гарах хугацаа нь гуравдугаар сарын 8-ны өдөр байх гэнэ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, шинэ загварын ухаалаг гар утасны нээлтийн үйл ажиллагаа  АНУ-ын Сан-Франциско хотын “Bill Graham Civic” цогцолборт болох ажээ.  Шинэ бүтээгдэхүүний нээлтийн үйл ажиллагаанд 3000 гаруй сэтгүүлч, хэвлэлийн ажилтан болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөгчид оролцох ажээ.

“Samsung” компани нь шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийн арга хэмжээг ихэвчлэн Испанийн Барселона хотод зохион байгуулдаг байсан бол энэ удаад Сан-Франциско хотод зохион байгуулж буй нь хамгийн том өрсөлдөгч “Apple” компанийн төв байртай хамгийн ойр болж байгаа юм байна.

Эх сурвалж: www.theverge.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
599125
1 эможи

keyboard_arrow_up