“Apple”-ийн хувьцааны ханш сүүлийн 6 жил орчим байгаагүйгээр огцом унажээ

2019 оны 1 сарын 04

“Apple” компани борлуулалтын орлогын төлөвийг сүүлийн 20 жилд анх удаа бууруулсны дараа хувьцааны ханш нь 10 хувиар буюу сүүлийн зургаан жилд байгаагүйгээр огцом уналаа. Улмаар зах зээлийн үнэлгээ нь 71 тэрбум ам.доллароор буураад байна.

“Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук шинэ жил тохиосон баярын улиралд компанийн борлуулалтын орлого нь 84 тэрбум ам.доллар байх төлөвтэй гэж мэдэгджээ. Энэ нь шинжээчдийн тооцоолсноос долоон тэрбум ам.доллароор бага дүн болж байна. 

Мөн тэрээр “БНХАУ-ын зах зээлийг харвал эдийн засгийн өсөлт нь 2018 оны хоёрдугаар хагаст саарсан. Үүнд “Худалдааны дайн” голлон нөлөөлсөн гэж харж байна. БНХАУ ч мөн эдийн засагтаа сорилт нэмсэн. Манай жижиглэн худалдааны борлуулалтын цэгүүд, хамтарч ажилладаг түншлэгч дэлгүүрүүдийн өнгөрсөн улирлын борлуулалт, ухаалаг гар утасны зах зээлийн тайлангаа харахад ялангуяа өнгөрсөн 11 дүгээр сарын үзүүлэлт тааруу байсан. Одоогоор 12 дугаар сарын үзүүлэлттэй танилцаагүй байгаа. Гэхдээ мөн адил тааруу дүнтэй байгаа байх гэж таамаглаж байна” гэж онцоллоо.

 

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598876
0 эможи

keyboard_arrow_up