“Hyundai Motor” 2019 оноос хурууны хээгээр автомашинаа онгойлгож, асаах
“Hyundai Motor” компани автомашинаа хурууны хээгээрээ онгойлгож, асаах технологийг ирэх улиралд багтаан нэвтрүүлэхээр болжээ.
2019 оны I улиралд худалдаанд гарч эхлэх “Santa Fe” загварын SUV ангиллын автомашинуудад дээрх технологийг хамгийн түрүүнд нэвтрүүлэх юм байна. Жолооч хаалганы бариулд байрлах мэдрэгч дээр өөрийн хурууны хээг уншуулж автомашинаа онгойлгох бол автомашин дотор байрлах мэдрэгч төхөөрөмж дээр дарж автомашинаа асаах юм байна. Түүнчлэн хурууны хээгээ уншуулсан хүнд тааруулан автомашины толины өнцөг, суудлын байрлал, холболт зэргийг автоматаар тохируулах боломжтой болох юм байна.
Үүнээс гадна энэхүү технологи нь гаднын этгээд автомашинд нэвтрэхээс сэргийлж аюулгүй байдлыг хангасан системтэй байхаар төлөвлөсөн гэдгийг “Hyundai Motor”-ийн холбогдох албаныхан онцолжээ.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|