Дональд Трампын тариф “iPHONE“-ийг тойрохгүй

2018 оны 11 сарын 27

IPHONE зурган илэрцүүд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын тарифыг нэмэгдүүлэх шийдвэрээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлэхэд бэлэн” гэж “Wall Street Journal”-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдлээ.

Мөн Дональд Трамп “Хэрэв БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй "Их 20"-ийн чуулганаар уулзах үеэр талууд худалдааны хэлэлцээрт хүрч чадахгүй бол БНХАУ-аас импортлох бүх бараа, бүтээгдэхүүнд тарифын арга хэмжээ авна” гэж анхааруулсан байна. Үүний дотор “Apple”-ийн БНХАУ-аас импортлох “iPhone”, зөөврийн компьютерууд ч багтаж байгааг тэрбээр онцолжээ. Энэхүү мэдээллийн дараа “Apple”-ийн хувьцааны ханш унаад байна.

АНУ өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортод 10 хувийн тариф ногдуулах үеэр энэ дүн ирэх нэгдүгээр сарын нэгнээс 25 хувь болж өснө гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн “Худалдааны дайн”-аас хохирол хүлээж буй АНУ-ын компаниуд үйлдвэрлэлээ дотоодод төвлөрүүлж, үйлдвэрүүдээ дотоодод барих хэрэгтэй гэж Дональд Трамп уриалжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597578
0 эможи

keyboard_arrow_up