“Samsung” компани 2019 оны эхний хагас жилд сая гаруй эвхэгддэг гар утас үйлдвэрлэнэ

2018 оны 11 сарын 12

“Samsung” компани ирэх 2019 оны эхний хагас жилд нэг сая гаруй эвхэгддэг гар утас үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Тус компани 5G эвхэгддэг гар утасны системийн программ хөгжүүлэлтэд “Google” компанитай хамтран ажиллахаар болсон юм. Шинэ загварын гар утас нь хэтэвч шиг хагас эвхэгддэг, долоон инчийн дэлгэцтэй байх ажээ. Үнийн хувьд 1500 ам.доллараар худалдаанд гарах урьдчилсан тооцоотой байна. Үүнээс гадна “Samsung” компани хэрэглэгчдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор хямд өртөгтэй “Galaxy S10” загварын гар утсаа гаргахаар төлөвлөөд байгаа юм.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597072
2 эможи

keyboard_arrow_up