“Apple” ирэх оноос “iPhone”, “iPad”, “Mac”-ийн борлуулалтын тоог мэдээлэхгүй

2018 оны 11 сарын 02

Arslan.mn

Зах зээлийн үнэлгээгээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Apple" компанийн борлуулалтын орлого 2018 оны санхүүгийн жилийн IV улиралд 20 хувиар өсөж, 62.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

“Apple Music”, “App Store”-ийн орлого түүхэн дээд түвшиндээ хүрч өсжээ. Тайлант хугацаанд 46.9 сая ширхэг “iPhone” борлуулж, 37.2 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь шинэ “iPhone “танилцуулсан улирал гэдэг утгаараа шинжээчдийн таамагт хүрээгүй үзүүлэлт болжээ. Тус компани есдүгээр сард шинэ “iPhone”-уудаа танилцуулсан юм.

Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр “iPad”, “Mac”-ийн шинэчилсэн загваруудыг олонд танилцууллаа. Бүтээгдэхүүнүүдийнх нь борлуулалтын өсөлт буурч байгаагаас тус компани үнээ нэмэгдүүлэх стратеги баримталж байгааг шинжээчид онцолж байна.

Үүнээс гадна тус компани ирэх жилээс “iPhone”, “iPad”, “Mac” зэрэг гол бүтээгдэхүүнийнхээ борлуулалтын тоо ширхгийг мэдээлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ нь борлуулалтын тааруу үзүүлэлтээ мэдээлэхээс зайлсхийсэн, нөгөө талаас компани үйлчилгээний бизнестээ илүү төвлөрөхийг зорьж байгаагийн илэрхийлэл гэж шинжээчид харж байгаа юм.

"Apple"-ийн үйлчилгээний бизнесийн орлого IV улиралд 17 хувиар өсөж, 9.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд “iCloud”, “Apple Music,” “iTune Video” худалдан авалт, аппликэйшн таталтууд багтаж байгаа юм.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596846
0 эможи

keyboard_arrow_up