“Snapchat”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2 саяар буурав
“Snapchat” аппликэйшний идэвхтэй хэрэглэгчдийн тоо сүүлийн хоёр улирал дараалан буурч, 186 сая боллоо. Ингэснээр III улиралд “Snap”-ийн орлого 43 хувиар өсжээ.
“Snap”-ийн хувьцаа 2017 оны гуравдугаар сард IPO хийх үеийн ханшаас хоёр дахин бага болж байна. IV улиралд ч мөн хэрэглэгчдийн тоо буурах төлөвтэй байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдсэн юм. “Snap” компанийн удирдлагууд хэрэглэгчдийн тоо буурсныг “Android” гар утас хэрэглэгчдийн тоо өссөнтэй холбон тайлбарлаж байна. Тиймээс “Android” хэрэглэгчдэд зориулсан шинэчилсэн хувилбараа туршилтын журмаар гаргасныг тус компанийн удирдлагууд онцолж байна. III улиралд “Snap”-ийн орлого 43 хувиар өсөж, 298 сая ам.доллар болсон нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
|