“Tesla” сүүлийн 2 жилд анх удаа ашигтай ажиллав

2018 оны 10 сарын 25

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани сүүлийн 2 жилд анх удаа ашигтай ажиллалаа.

Arslan.mn

III улиралд компанийн борлуулалтын орлого 6.8 тэрбум ам.долларт хүрч өссөнөөр ашиг нь 311 сая ам.доллараар хэмжигдэж байна. Түүнчлэн бэлэн мөнгөний урсгал III улиралд 881 сая ам.доллараар хэмжигдсэн нь мөн л сүүлийн 2 жилд байгаагүй эерэг үзүүлэлт болжээ. “Tesla” 2010 онд IPO хийснээс хойш 2013, 2016 онуудад хоёрхон улиралд л ашигтай ажиллаж байсан түүхтэй юм. Ашигтай ажиллахад “Тesla”-ийн ихээхэн найдлага тавьж ирсэн “Мodel 3” автомашины эрэлт өндөр байсан нь нөлөөлсөн. Энэ автомашин АНУ-д хамгийн өндөр борлуулалттай седан автомашинуудын тоонд багтжээ. Компани “Model 3” автомашиныхаа үйлдвэрлэлийг III улиралд өмнөх улирлаас 2 дахин нэмэгдүүлж, Хойд Америкт 56 мянган “Model 3” борлуулсан байна. Мөн ирэх оноос Европт нийлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн “Tesla” компани “Model 3”-ийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хүрээнд БНХАУ-д шинэ үйлдвэрээ барихын тулд 140 сая ам.доллараар газар худалдаж авсан. Тарифын нөлөөгөөр БНХАУ-д нийлүүлэх автомашины тарифын зардал импортын бусад автомашинуудынхаас 25 хувиар өндөр байгааг Tesla компани албан мэдэгдэлдээ онцолжээ. Санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа компанийн хувьцааны ханш 12 хувиар өссөн байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596455
0 эможи

keyboard_arrow_up