“YouTube” компани боловсрол олгох контент гаргагчдад хөрөнгө оруулалт хийнэ

2018 оны 10 сарын 23

youtube.com gif зурган илэрцүүд

"Google" компанийн охин компани “YouTube” дэлхий дахинд боловсрол мэдлэгийг хуваалцах, суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой санаачилга гаргасан билээ.

Тэгвэл тус компани уг санаачилгаа өргөжүүлэхийн тулд боловсролд чиглэсэн контент болон контент гаргагчдад 20 сая долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.
“Манай цахим хуудсанд боловсрол олгох контентууд оруулагчдыг дэмжих зорилгоор “Learning Fund” санг байгуулж байгаа бөгөөд цахим хуудсанд хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа “TED-Ed” зэрэг сувгуудад анхны хөрөнгө оруулалтыг хийсэн”  гэж “YouTube” компани мэдэгджээ.
Үүний зэрэгцээ  “YouTube” компани хувиараа контент хийгч, уламжлалт мэдээллийн эх сурвалжууд, боловсролын байгууллагуудад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596340
0 эможи

keyboard_arrow_up