“Google” компани нийгмийн сүлжээгээ унтраана
“Google” компани нийгмийн сүлжээний “Google Plus” үйлчилгээгээ хааж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү үйлчилгээний 500 мянга гаруй хэрэглэгчдийн нууц мэдээлэлд нэвтэрсэн байж болзошгүй вирус илэрсэн ажээ.
“Api” буюу аппликейшн програмчлалын интерфейст байршсан энэхүү вирусээр дамжуулан 400 гаруй аппликейшний хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нэвтэрсэн байх магадлалтай байна. Хэдий тийм боловч тус компани гуравдугаар сард вирусийг олж илрүүлэн цаг алдалгүй засварласнаа онцолжээ. Хэрэглэгчийн нууц мэдээлэлд нэр, и-мэйл хаяг, мэргэжил, хүйс, нас, төрсөн өдөр зэрэг багтдаг байна. “Google” компани “Twitter”, “Facebook”-ийн адил сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд мэдээллийн аюулгүй байдалд гарсан зөрчлүүдийн талаар олон нийтэд мэдээлж байгаа аж.
“Facebook” гэхэд л энэ талаар мэдээлэл хийсний дараа шүүхэд дуудагдсан юм. Одоогоор тус компанийн мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг Европын Холбоо шалгаж байгаа юм байна.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|