“Youtube”-ийн “Little Baby Bum”-ийг “Moonbug” өөрийн болгов

2018 оны 9 сарын 19

“Youtube”-ийн хамгийн их хандалттай сувгуудын нэг “Little Baby Bum”-ийг “Moonbug” компани худалдан авсан байна. “Moonbug” компани “Popeye”, “Teletubbies” зэрэг хүүхдийн алдартай брэндүүдийг эзэмшдэг Канадын” DHX Media”-ийн салбар ажээ.

Одоогоор хэлцлийн үнэ хараахан тодорхой болоогүй байна. Хэдий тийм боловч “Little Baby Bum”-ийн хөрөнгө “Youtube”-ийн хандалт дээр үндэслэн үнэлгээ нь ойролцоогоор 7.8 сая ам.доллар хүрнэ гэж маркетингийн “Goat Agency”-ийн шинжээчид тооцоолж байна.

Сонирхуулахад, “Little Baby Bum”-ийн 54 минутын урттай бүүвэйн дуу нь 2.1 тэрбум хандалтаараа “Youtube”-ээр хамгийн их үзсэн бичлэгүүдийн 20 дугаарт бичигдэж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд уламжлалт бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргахын тулд олон нийтийн сүлжээний хандалт өндөртэй сувгуудыг худалдан авах болсон байна. Үүнээс өмнө “Moonbug” компани “Maker Studios” сувгийг “Walt Disney” компанид 650 сая ам.доллараар худалдаж байжээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595030
0 эможи

keyboard_arrow_up