“Mercedes-Benz” анхны цахилгаан автомашинаа танилцууллаа
Тансаг автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Mercedes-Benz” компани анхныхаа цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг танилцууллаа.
Ингэснээр “Tesla”-тай өрсөлдөх цахилгаан автомашины брэндүүдийн тоо нэгээр нэмэгдэж байна. “Mercedes-Benz” компани “EQ” загварын цахилгаан автомашинуудыг хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд "EQC" нэртэй SUV ангиллын цахилгаан автомашины үйлдвэрлэлийг ирэх оны эхний хагаст эхлүүлэхээр болжээ. Тус компани цахилгаан автомашин хөгжүүлэхэд 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн ч энэ дүнгээс их хөрөнгө оруулалт хийгээд байгаа талаар “Mercedes-Benz”-ийн толгой компани болох “Daimler”-ийн удирдлага мэдэгдэж байна.
“Tesla”-ийн цахилгаан автомашинтай өрсөлдөгчдийн тоонд “Porsche”-ийн “Taycan”, “Audi”-ийн “E-tron”, “Jaguar”-ийн “I-Pace” зэрэг автомашинууд багтаж байгаа юм. “Tesla” компани “Model 3” загварынхаа үйлдвэрлэлийн хэмжээг зорилтот түвшинд хүргэж, ашигтай ажиллахад сорилттой тулгараад байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
|