“Nissan Motor” БНХАУ-д цахилгаан автомашинаа үйлдвэрлэж эхэллээ
“Nissan Motor” компани хятадуудад зориулан хөгжүүлсэн цахилгаан автомашинаа үйлдвэрлэж эхэллээ.
БНХАУ-ын “Dongfeng Motor” компанитай хамтран гаргах “Sylphy Zero Emission” загварын автомашин нэг цэнэглэлтээр 338 километр зам туулах хүчин чадалтай. Үнийн хувьд БНХАУ-д 25 мянга 850 ам.доллараар худалдаалагдах юм байна. Үүнээс өмнө “General Motors”, “Volkswagen” компаниуд БНХАУ-д зориулж бага үнэтэй, хэрэглэгчдийн сонирхолд нийцсэн цахилгаан автомашинаа хэдийн үйлдвэрлээд эхэлжээ. Харин “Nissan”, “Tesla”, “General Motors” компаниудын автомашинуудыг хэрэглэгчид импортоор худалдан авдаг байсан аж. БНХАУ-ын Засгийн газар 2020 он гэхэд жилд хоёр сая бүрэн цахилгаан болон хос хөдөлгүүрт автомашиныг зах зээлд нийлүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд гаднын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд үйл ажиллагаагаа тэлж байгаа юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
|