“Geely” БНХАУ-д борлуулалтаараа “Nissan“, “Honda Motor“-ийг ардаа орхив
БНХАУ-ын “Geely” компани автомашин үйлдвэрлэлээр улсдаа эхний гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.
Тус компани 2018 оны эхний хагас жилд нийт 776 мянган автомашин борлуулсан нь БНХАУ-д борлуулалтаараа “Nissan”, “Honda”, “Toyota Мotor” зэрэг Япон үйлдвэрлэгчдийг ардаа орхиж, “Volkswagen”, “General Motors”-ийн дараа бичигдэж байна. “Geely” компанийн цэвэр орлого 2018 оны эхний зургаан сард 54 хувиар өссөн үзүүлэлттэй гараад байгаа бөгөөд цаашид энэ онд 1.5 сая автомашин борлуулах зорилтоо давуулан биелүүлнэ гэж албан мэдэгдэлдээ онцолжээ. Тус компани бизнесээ тэлж, шинэ загварууд олноор танилцуулсан байна. Үүний дотор “Volvo”-той хамтарсан “Lynk & Co” брэндийн автомашин нь БНХАУ-ын залуучуудын дунд эрэлт ихтэй байгааг шинжээчид онцолж байгаа аж.
Эх сурвалж: bloombergtv.mn
|