“BMW 3 SERIES” шинэ загвартай танилц
5-р үеийн BMW 3 Series(2005-)E90/E91/E92/E93
5-р үеийн BMW 3 сери нь хэмжээний хувьд томорсноор хойд талын зорчигчдын ая тухтай байдал дээшилсэн.
Дизайныг BMW-ийн дизайнерууд өөрсдөө гаргасан байна. Бензин хөдөлгүүр нь 2 янз бөгөөд дизель турбо хөдөлгүүрч байгаа. Дугуйн хагарч хий алдагдсан үед ч ахин 100 км зам туулах бололцоотой Run flat tire хэмээх шинэ технологийн дугуйтай учраас нөөц дугуйгүй болсон. 6 цилиндртэй загваруудад электроникийн хяналттай жолооны систем суурилуулах боломжтой.
4 цилиндртэй загварын урд нүүр хар өнгөтэй бол 6 цилиндртэй загвар нь никель нүүртэй болсноороо хоорондоо ялгаатай юм байна. Е90 нь седан, Е91 нь вагон, Е92 нь купе, Е93 нь дээвэр нь онгойдог кабриолет юм. 4-р үеийн 320 нь 6 цилиндртэй байсан бол 5-р үед 4 цилиндртэй хөдөлгүүртэй болжээ.