Нарны эрчим хүчээр ажилладаг машин 2019 оноос худалдаанд гарна

2018 оны 8 сарын 15

Arslan.mn

Германы автомашин үйлдвэрлэгч Sono Motors компани нарны эрчим хүчээр цэнэглэгдэн ажилладаг шинэ загварын автомашин бүтээснээ танилцуулж, туршилтын жолоодлого хийж эхэлжээ. Энэхүү шинэ стартапыг Sono Motors компани 2016 оноос эхлэн хэрэгжүүлж эхлэн, ирэх 2019 оноос худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа юм.

 Мюнхенд бүтээсэн шинэ загварын Sion цахилгаан машины их бие, дээвэрт нарны эрчим хүч хуримтлуулах тусгай панель суулгасан, 80 кВт-ын хүчи чадал бүхи хөдөлгүүртэй, 5 хаалгатай машин юм. Энэ машин цагт 140 км хүртэл хурдлах чадвартай гэнэ. Ингэхдээ цахилгаан хөдөлгүүрээсээ төдийгүй нарнаас хуримтлуулсан эрчим хүчээ ашиглан цэнэглэгддэг байна. Машины нарны хөдөлгүүрийг машин зогсч байгаа үед төдийгүй хөдөлгөөнтэй байхад ч цэнэглэх боломжтой гэнэ. Зохион бүтээгчдийнх нь ярьснаар Sion цахилгаан машины дээвэр, хаалга, ачааны хэсэг, мөн хажуу талд нь нийтдээ 330 ширхэг кремний бүхий моно-кристалл суулгажээ. Машины аккумулятор нь нэг цэнэглэлтээр 250 км туулах чадалтай гэнэ. Sion цахилгаан машиныг ахуйн нөхцөлд бүрэн цэнэглэхэд 13 цаг шаардагдах бол тусгай цэнэглэгч станцад 3 цаг хагас байхад хангалттай юм. Харин түргэн цэнэглэдэг станцад машин хагас цагийн дотор зайгаа 80% нөхөх чадвартай гэнэ. Sono Motors компани Sion загварын шинэ цахилгаан машинаа 2019 оны 2-р хагаст худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Энэ машин үйлдвэрээс 16 мянган еврогийн үнэтэй гарч, одоогоор 30-аад улс орноос 6, 600-аад урьдчилсан захиалга аваад байгаа юм.

Эх сурвалж: TV5
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593863
0 эможи

keyboard_arrow_up