Японы кинотеатрт виртуал бодит байдлын кино гарч эхэллээ

2018 оны 8 сарын 04

Arslan.mn

Sony-гийн харьяа Vaio корпораци VR буюу виртуал бодит байдлын киног Японы нийслэлийн Шинжюкү дүүрэг дэх кинотеатрт долдугаар сарын хоёрноос эхлэн гаргаж эхэллээ. Персонал компьютерын бизнес эрхэлдэг Vaio нь бодит мэт визуал мэдрэмжийг кино театрын хүчирхэг аудио тоног төхөөрөмжтэй хослуулан хэрэглэх замаар VR зах зээлд бэхжүүлэхээр чармайж байна. Тус компанийн хүчин чармайлтын дүнд Японд VR кино дэлгэцнээ анх удаа гарч байгаа хэрэг боллоо.

Эдүгээ VR технологийг ихэвчлэн видео тоглоом, сэдэвчилсэн паркуудын аттракционд түлхүү хэрэглэж байна. VR нь нүдний тусгай шил зуусан үзэгчдэд киноны орчин нөхцөлд байгаа мэт санагдах гурван хэмжээст дүрслэл үүсгэж өгдөг юм. Vaio, киноны Toei компанитай хамтран “Neon Genesis Evangelion” цуврал, нэрт манга зураач Фүжио Акацүкагийн бүтээл “Ososatsu Kun” зэрэг алдартай анимэг богино кино хэлбэрээр Shinjuku Wald есөн кинотеатр үзүүлэх юм. Тасалбарын үнэ 1500 иен буюу 13 орчим ам.доллар. “Бид кинотеатрт кино үзэхийн утга учрыг ихэсгэх гэсэн юм” хэмээн Toei компанийн төлөөлөгч Хиденобу Мурамацү токиод болсон хэвлэлийн хурал дээр тайлбарлав.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593486
0 эможи

keyboard_arrow_up