Хятадын Terrafugia компани 2019 онд нисдэг машин худалдаанд гаргана
Техник, технологи хөгжиж буй эрин үед хүмүүс нисдэг машины талаар ихээхэн сонирхдог болсон. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Terrafugia компани гурван нисдэг машин үйлдвэрлэжээ. Эхний хоёр хувилбарыг туршилтаар хийсэн бол гурав дахь нь жинхэнэ загвар нь юм.
Нисдэг машины өмнөх загварыг сайжруулсны үр дүнд илүү хурдтай, шүхрээр буух системтэй, шинэчилсэн нисэхийн электрон төхөөрөмжтэй, нисгэгч болон зорчигчид илүү тухтай байдлыг бий болгосон байна.
Тус нисдэг машин агаарт 160 км орчим хурдлах хүчин чадалтай бөгөөд цагт 19 литр түлш зарцуулдаг гэнэ. Уг бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр худалдах нь тодорхойгүй байна. Машин гэхээсээ илүү онгоцтой төстэй загвараар уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэжээ.
Эх сурвалж: cnet.com