“Apple“, “Samsung“ 7 жил үргэлжилсэн хуулийн маргаанаа эцэслэв

2018 оны 6 сарын 28

Arslan.mn

“Apple” болон “Samsung” компани тив дамнасан хуулийн маргаанаа шийдвэрлэсэн гэж шүүхэд мэдэгдлээ. Ингэснээр орчин үеийн технологийн салбарын түүхэнд гарсан хамгийн  том "Патентын маргаан" долоон жилийн дараа эцэслэн шийдвэрлэгдэж байна. Технологийн салбарт тэргүүлэгч хоёр компанийн дунд гарсан ухаалаг гар утасны дизайны эрхтэй холбоотой маргаан анх “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс 2011 онд нас барсны дараахан буюу 2011 оноос эхэлжээ. Маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг талууд өгөөгүй байна. Ухаалаг гар утасны зах зээлд өрсөлдөөн ширүүсэж, зохиогчийн эрхийн төлөөх тэмцэлд гар утас үйлдвэрлэгч бүх компаниуд хамрагджээ. Хэдий тийм боловч “Apple”, “Samsung”-ийн дунд үүссэн маргаан хамгийн "хурцадмал" байсныг шинжээчид онцолж байгаа юм.

“Apple” компани “Samsung”-ийг “iPhone”-ийн дизайныг хуулбарласан гэж буруутгасан бол “Samsung”-ийн өмгөөлөгч “Apple”-ийг "жихадист" хэмээн нэрлэж байсан удаатай. Компаниуд асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх гэж олон зуун сая ам.доллар зарлагадсанаас гадна шинийг санаачлагч гэх нэр хүнд нь хүртэл эрсдэлд орж байсныг ажиглагчид хэлж байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59044
0 эможи

keyboard_arrow_up