Бургерыг тавхан минутанд хийх шинэ роботтой танилц

2018 оны 6 сарын 25

Роботын хийсэн анхны бургер энэ долоо хоногоос АНУ-ын Калифорни мужийн хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн боллоо. Сан Франциско хотод төвтэй, хоол хийх зориулалттай робот бүтээгч "Creator" компанийн танилцуулж буй робот нь 20 компьютер, 350 мэдрэгч, 50 "хөдөлгөгч" механизмаас бүрдсэн аж. Хэрчих, шарах зэргээр бургер бэлтгэх ажлыг таван минутын дотор хийх чадвартай гэдгээрээ онцлогтой. Тус бургер нь зургаан ам.доллараар худалдаагдах юм байна. Энэхүү төслийн баг бүрэлдэхүүнд “Apple”, “Tesla”, NASA болон “Walt Disney”-ийн судалгаа хөгжүүлэлтийн инженер, дизайнерууд багтжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58903
0 эможи

keyboard_arrow_up