Ирэх намар гурван төрлийн iPhone худалдаанд гарна

2018 оны 6 сарын 16

Ирэх есдүгээр сард Apple компани гурван төрлийн iPhone гар утас танилцуулах гэж байгааг Wall Street Journal өчигдөр мэдээлжээ.

Тэдгээрийн хоёр нь OLED технологийн дэлгэцтэй байх бол нэг нь LCD дэлгэцтэй байх гэнэ. Өнгөрсөн онд зах зээлд гарсан iPhone X нь OLED дэлгэцтэй тул үнэ нь $1,000 орчим болж нэмэгдсэн.

Тэгвэл энэ жил Apple iPhone X шиг үзүүлэлттэй мөртлөө LCD дэлгэцтэй, харьцангуй хямд хувилбар гаргахаар болсон гэнэ.

Хоёр OLED хувилбарын нэг нь iPhone X-ийн сайжруулсан загвар, нөгөө нь том дэлгэцтэй iPhone X байх ажээ.

Wall Street Journal дээрх мэдээллийг Apple компанид эд анги нийлүүлэгчдээс олж авсан байна. OLED технологийн дэлгэц дүрслэл нь LCD-ээс илүү чанартай, илүү гүн хар өнгө дүрсэлдэг, эрчим хүч бага зарцуулдаг зэрэг давуу талтай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58574
0 эможи

keyboard_arrow_up