iOS 12 таныг iPhone-ыхоо дэлгэцийг хэр удаан ширтэж байгааг харуулдаг болно

2018 оны 6 сарын 04

Ирэх Даваа гарагт Apple компанийн жил бүр зохион байгуулдаг WWDC (Worldwide Developer Conference) хөгжүүлэгчдийн чуулган эхэлнэ.

Энэ үеэр Мобайл үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг зарладаг уламжлалтай. Дараа долоо хоногт Apple компани iPhone, iPad зэрэг мобайл төхөөрөмжүүддээ зориулсан iOS системийн 12 дахь хувилбараа танилцуулах гэж байгаа юм.

Шинэ iOS-ын туршилтын хувилбарыг хязгаарлагдмал хүрээнд танилцуулаад эцсийн хувилбарыг ирэх намар шинэ iPhone-той хамт зах зээлд хүргэнэ.

Тэгвэл iOS 12 нь “Settings” цэсэндээ “Digital Health” гэсэн хэсэгтэй болж байгааг Блүүмбэрг суваг өчигдөр мэдээлжээ.

Хэрэглэгчийн эрүүл мэндэд санаа тавих зорилготой энэ хэсэгт хүн iPhone-д хэр их цаг зарцуулж байгаа, ямар аппликэшнийг хэр хугацаагаар хэрэглэж байгаа зэргийг харуулдаг байх гэнэ.

Өөрөөр хэлбэл дэлгэц ширтэх цагаа хүн хянаж, эрүүл мэнддээ санаа тавих боломж олгож эхлэх ажээ.

Мөн Apple компанийн ARKit буюу Augmented Reality (бодит ба хийсвэр орчны нэгдэл) технологи улам сайжирч, хүмүүс хоорондоо нэгдсэн виртуал орчинд AR тоглоом тоглох, хийсвэр биетийг бодит орчинд байнга үлдээх боломжтой болох гэнэ.

 

Эх сурвалж: The Verge
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58009
0 эможи

keyboard_arrow_up