Оюуны өмч хулгайлсныхаа төлөө Самсунг Apple-д $539 саяыг төлөхөөр боллоо

2018 оны 5 сарын 30

Долоон жил үргэлжилсэн оюуны өмчийн маргаан өчигдөр өндөрлөж Өмнөд Солонгосын Самсунг компани АНУ-ын Apple компанид $539 саяыг төлөхөөр боллоо.

Өчигдрийн шүүх хуралд Apple $1 тэрбумыг нэхэмжилж орсон юм.

Анх 2011 онд $2.5 тэрбумыг нэхэмжилж байснаас буураад байгаа нь энэ. Харин Самсунг оюуны өмчийг нь ашигласныхаа төлөө $28 саяыг төлөх ёстой гэж маргасан юм.

Асуудлын гол нь нөхөн төлбөрийн хэмжээг гар утасны борлуулалтын хэмжээнд үндэслэж тогтоох уу, эсвэл зөвхөн зөрчигдсөн эд ангиудын үнэлгээнд суурилах уу гэдэгт байв.

Тэгвэл Калифорний Сан Хосе дахь холбооны шүүх Самсунг компанийг борлуулсан гар утасныхаа орлого дээр үндэслэн торгууль төлөх ёстой гэж шийджээ.

Тус компанийг Apple-ийн ашигтай санааны хоёр, дизайны гурван патентыг хууль бусаар ашигласан гэж шүүх тогтоосон юм. Дизайны гурван патент нь iPhone-ий булангийн дугуйралтын хэм хэмжээ, нүүрний дэлгэцийг тойрсон хүрээний хэлбэр, дэлгэцэн дэх айконуудын эгнээ байрлалын дизайнтай холбоотой байжээ.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
4
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
57904
6 эможи

keyboard_arrow_up