“BMW“-ийн цахилгаан, устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины борлуулалт 41.7 хувиар өсөв
Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани I улиралд цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй 36 мянга гаруй автомашин борлуулсан байна. Энэ нь жилийн өмнөхөөс 41.7 хувиар өссөн дүн болжээ. Үүний дотор АНУ дахь борлуулалт нь жилийн дүнгээр 73.3 хувиар, БНХАУ дахь ус төрөгчийн хөдөлгүүртэй 5-Series загварын автомашиных нь борлуулалт 646 хувиар өссөн байна. Цаашлаад “BMW” компани өнгөрсөн онд гаргасан түүхэн амжилтаа энэ онд ч мөн эвдэнэ гэж тооцоолж байгаагаа мэдэгджээ. Цахилгаан автомашины эрэлт өндөр байгаа нь тус компанийн борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Одоогоор “BMW” компани олон улсын хэмжээнд цахилгаан хөдөлгүүр бүхий нийт 250 мянга гаруй автомашин борлуулжээ. Үүнийгээ энэ онд багтаан 140 мянгаар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|