“Dropbox”-ийн файл хуваалцах програм хангамжийн эрэлт орлогыг нь 28 хувиар өсгөв

2018 оны 5 сарын 17

“Dropbox” нээлттэй хувьцаат компанийн хувиар анхныхаа санхүүгийн тайланг танилцуулсан нь шинжээчдийн таамгаас давсан эерэг үзүүлэлттэй гарлаа. Тус компанийн борлуулалтын орлого I улиралд 28 хувиар өсөж, 316.3 сая ам.долларт хүрсэн байна. Клауд үйлчилгээнд суурилсан файл хуваалцах програм хангамжийн эрэлт өссөн нь үүнд гол дэмжлэг болжээ. Үүнээс гадна “Dropbox” II улирлынхаа орлогын төлөвийг нэмэгдүүлсэн байна. Хэдий тийм боловч хувьцааны ханш нь дөрвөн хувиар унажээ. Энэхүү үзүүлэлт гуравдугаар сард IPO хийснээс нь хойш 50 гаруй хувиар өсөөд байсан юм. АНУ-ын Сан-Францискод төвтэй “Dropbox” компани файл хуваалцах програм хангамж хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд бүртгэлтэй нийт хэрэглэгчдийнх нь тоо 500 сая давжээ. Гэхдээ өндөр багтаамжтай, бизнесийнхэнд зориулсан функц бүхий “premium” багцын борлуулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг шинжээчид онцолж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57388
0 эможи

keyboard_arrow_up