Азийн улсууд технологийн хөгжлөөс хамгийн их ашиг хүртэнэ

2018 оны 5 сарын 16

Азийн орнуудаас БНХАУ, Япон, Тайвань болон БНСУ технологийн хөгжлөөс хамгийн их ашиг хүртэх төлөвтэй байна. АНУ-д төвтэй “Gartner” судалгааны байгууллагын тооцоолсноор олон улсын хэмжээнд камерын борлуулалт 2021 он гэхэд гурав дахин, ухаалаг гар утасны борлуулалт хоёр дахин өсөх тооцоо гарчээ.

Мөн робот, дронд хийх хөрөнгө оруулалт ирэх гурван жилд хоёр дахин өсөж, 218.4 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ нь дэлгэц, хагас дамжуулагч үйлдвэрлэгч БНХАУ, Япон, Тайвань, БНСУ-ын бүтээгдэхүүний эрэлтийг нэмэхээр байгаа юм. Ази, Номхон далайн улсууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 60 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд үүнээс хамгийн чухал үүрэгтэй салбаруудын тоонд технологи багтаж байна.

Одоогоор технологийн салбарын хөгжил ухаалаг гар утасны үеэс мэдээлэлд суурилсан тооцооллын эрин үед шилжиж эхэлсэн гэдгийг Олон Улсын Валютын Сангийн шинжээчид онцолжээ. Үүнд хиймэл оюун ухаан, виртуал, AR зэрэг технологиуд багтаж байгаа юм.

Н.Номин-Эрдэнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57301
0 эможи

keyboard_arrow_up