Тэрбумтан Альберт Фрер “Burberry”-ийн хувьцаагаа зарна
2018 оны 5 сарын 14
Бельгийн тэрбумтан Альберт Фрер компанийнхаа эзэмшилд байсан “Burberry”-ийн бүх хувьцааг худалдахаар болсноо мэдэгдлээ.
Тэрбээр “Burberry”-ийн 6.6 хувь буюу 27.6 сая ширхэг хувьцааг худалдаж, 520 сая фунт стерлинг татахаар төлөвлөж байгаа юм байна. “Burberry”-ийн хувьцаа өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш 26 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ. Харин Альберт Фрерийн хувьцаагаа худалдах шийдвэрийн дараа хувьцааны ханш нь 7.5 хувиар буурсан байна. Альберт Фрер хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлж, капиталаа нэмэгдүүлэх стратегийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
57201
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс